Ш.Сайхансамбуу ТТЭНН-аас нэр дэвшихээр боллоо

УИХ-ын гишүүн асан “Нарантуул” олон улсын худалдааны төвийн босс Ш.Сайхансамбуу өнгөрсөн сард намаасаа гарах өргөдлөө өгсөн талаар мэдээлэл гараад байсан юм.

Тэгвэл тэрбээр МАН-аасаа гарч УИХ-ын гишүүн Г.Уянга даргатай Тусгаар тогтнол эв нэгдлийн намд элсэж, сонгуульд өрсөлдөх батламжаа гардан авчээ. Энэ талаар тус намын дарга Г.Уянга “Ш.Сайхансамбуу өчигдөр ТТЭНН-ын гишүүний батлахаа авч “Тусгаар тогтнол эв нэгдэл” эвслээс Завхан аймагт нэр дэвшихээр боллоо” гэж жиргэжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ