Цас бороо орсон ч замын нөхцөл байдал хүндрээгүй байна

Нийслэлд болон төвийн зарим нутгаар өнөө өглөөнөөс эхлэн цас бороо холилдон үргэлжлэн орсоор байна. Нийслэлд цас борооны улмаас их хэмжээний ус урсаж шалбааг ихтэй байгаа юм. Цас борооны улмаас орон нутгийн замд ч нөхцөл байдал хүндрээгүй, замын хөдөлгөөн хэвийн саадгүй үргэлжилж байна.

Харин Эрдэнэсантын замд цасаар шуурч, үзэгдэх орчин бага зэрэг хязгаарлагдмал байдалтай байгаа ажээ. Гэхдээ цас орж хальтиргаа гулгаа үүссэн байх тул замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та бүхэн цаг агаарын нөхцөл байдал, замын зорчих хэсэг гадаргууны байдалд тээвриийн хэрэгслийн хурдаа зөв тохируулан анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцож, цаг агаарын нөхцөл байдал сайжиртал хөдөө орон нутгийн замд гарахгүй байхыг анхааруулан сэрэмжлүүлж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ