Улаанбаатар хотын цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна


Цагдаагийн байгууллагаас эцэг эх, асран хамгаалагч та бүхэнд хүүхдийн эрхийг хамгаалах, тэдний амь нас, эрүүл мэнд, эрх ашиг хохирох, болзошгүй осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах зөвлөмжийг хүргүүлж байна.
1. Хүүхдэд өдөр бүр болзошгүй осол, гэмтэлд өртөхөөс сэргийлэх талаар сэрэмжлүүлэг өгч, тэдэнд тавих хараа хяналтыг сайжруулж, хүүхдийнхээ төлөө тодорхой цаг, минутыг зориулж байх.
2. Танихгүй хүнд хаалгаа нээж өгөхгүй байх талаар анхааруулж, баганасны хүүхдийг цонх тагтнаас унаж гэмтэхээс сэргийлэх зорилгоор хаалт, хамгаалалт хийж, амь насанд нь аюултай гэдгийг хэлж ойлгуулах.
3. Хүүхдийг аль болох гэрт нь ганцааранг нь цоожилж орхихгүй байх, цахилгаан болон галын аюулгүй байдлыг хангах.
4. Таны ойр орчинд болон хөрш айлд хүүхдийн эрхийг зөрчиж байгаа, хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэгдэж байвал та иргэний үүргээ биелүүлэн энэ талаарх мэдээллийг Мэдээлэл шуурхай удирдлагын төв-102, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг Түр хамгаалах байр-107, Хүүхдийн төлөө үндэсний газар-108 дугаарын утаснуудад мэдэгдэнэ үү.
Өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж, хамгаалах нь иргэн бүрийн үүрэг юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ