Нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид энэ сарын 12-ны 17 цагаас өмнө бүртгүүлнэ


Нам эвслээс нэр дэвшигчид дараах баримт бичгийг 05 сарын 12-ны 17:00 цагаас өмнө нийслэлийн сонгуулийн хороонд биечлэн ирүүлнэ. Үүнд :
- Нэр дэвшүүлсэн тухай шийдвэр
- Нэр дэвшигчийн жагсаалт
- Нэр дэвшигч бүрийн бичгээр өгсөн зөвшөөрөл
- Нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг / сүүлийн бүтэн нэг жилийн /
- Энэ хуульд заасан өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг
- Нэр дэвшигчийн намтар
- Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбар
- Нэр дэвшүүлснээ илэрхийлсэн мэдэгдэл
- Сонгогчдын гарын үсэг цуглуулсан маягт
- Нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлэг /Сүүлийн бүтэн нэг жилийн /
- Энэ хуульд заасан өр төлбөргүй болох тухай нэр дэвшигчийн мэдүүлэг
- Нэр дэвшигчийн намтар
- Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал ажил, албан тушаалаасаа чөлөөлөх тухай шийдвэрийн тус тус нотариатаар батлуулсан хуулбар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ