Танилц: УИХ-ын 76 тойргийг ийнхүү хуваажээ

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээс шалтгаалан Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Ингэснээр УИХ-ын сонгуулийг 76 жижиг тойргоор буюу мажоритор системээр явуулахаар болоод байгаа. Үүнтэй холбоотойгоор Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай дараах тогтоолын төслийг өнөөдөр УИХ-д өргөн барьсан байна. Энэхүү асуудлыг өнөөдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж маргааш УИХ чуулганд оруулах юм.

Сонгуулийн ерөнхий хорооноос санал болгосноор УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоог дараах байдлаар хуваарилжээ.

Нийслэлд 27 мандат ногдуулсан байна. Үүнд,

Баянзүрх, Сонгинохайран дүүрэгт тус тус 6,

Баянгол, Хан-Уул, Чингэлтэй дүүрэг тус тус 4,

Сүхбаатар 3 мандат хуваарилсан бол Багануур, Багахангай, Налайх дүүргийг нийлээд 1 тойрог нэг мандаттай байна гэж үзжээ.

Харин аймгуудын тухайд,

Булган, Говь-Алтай , Говьсүмбэр, Дундговь, Дорноговь аймаг тус бүр нэг,

Дорнод, Завхан, Сүхбаатар, Увс, Өмнөговь аймаг тус бүр 2 мандат,

Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон зэрэг аймаг тус бүр 3 мандаттай байх нь зүйтэй гэж Сонгуулийн Ерөнхий хорооноос үзсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ