Хууль зүйн байнгын хороо хуралдаж байна


Төрийн ордноо Хууль зүйн байнгын хороо хуралдаж байна. Одоогоор Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж буй юм. Үүний дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ. Эх сурвалжуудын хэлж буйгаар Хууль байнгын хорооны хэлэлцэх асуудлын төгсгөлд АТГ-ын даргад Ц.Энхжаргалыг томилох эсэх асуудлыг хэлэлцэхээр товложээ.
Тус байнгын хорооны үзээс өмнөх хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд , Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл-үүдийг хэлэлцэн дэмжсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ