АНУ-д нэг эмэгтэй унасныхаа дараа дахин хараа оржээ


|
|||
Америкийн Флорида мужийн нэг эмэгтэйд гайхалтай сонин явдал тохиолдсоныг “Sky News” сайтад дэлгэрэнгүй мэдээлжээ. Мэри Энн Франко 1995 онд зам-тээврийн осолд орж, нуруундаа гэмтэл авснаар хараагүй болсон байна. Хэсэг хугацааны өмнө гэрийнхээ гадаа санаандгүй унах хүртлээ 20 гаруй жил огт юу ч хардаггүй байжээ. Эмэгтэй хүзүүндээ гэмтэл авч, мэс засах хийлгэх болсон байна.Мэс засал хийлгэсний дараахи өглөө сэрмэгцээ дахин харах болсондоо 70 настай ихэд гайхсан гэнэ. Үүнд гайхах явдал огт байхгүй гэж мэдрэлийн мэс засалчид үзэж байна. Юу гэвэл, анх осолд орох үед эмэгтэйн артерийн судас хэсэг газартаа дарагдаж, ингэснээр хараагүй болжээ.Харин мэс засал хийх үеэр тэр гажигийг тайлбарлах аргагүй байдлаар арилгаснаар, цусны урсгал сэргэж, улмаар хараа орсон байна. Гэвч Мэри Энн өөрт тохиолдсон явдлыг гайхамшиг гэж үздэг байна. С.Инда |
СЭТГЭГДЭЛ БИЧИХ