ИТХ “найрааны хурал” болсон уу


Ямарч байлдаантай киноноос илүү гарахаар элдэв үзэгдэлтэй, олон ангитай үйл явдлын өрнөл манай улс төрд болоод байх шиг. ИТХ ын сонгуулийн нэр дэвшигчдийн гол хөзөр цэцэрлэг болсон юм байна. Ойрд Телевизээрдүүрэг хорооны аж амьдрал түүний хэтийн хөгжлийн талаар ярих таньдаггүй танилууд их гарах болжээ.
Томууд нь офшорт орооцолдож жижгүүд нь цэцэрлэгээр шоудсан манай сонгууль ямарч драмаас үнэмшилтэй бас уйдашгүй боловч гол зарчмаасаа хол хадуурсан дүр зурагтай.
ИТХ-ын тэргүүлэгч гэдэг иргэдийн төлөөллүүд хороо дүүргийн аж ахуйн ажлыг ганцаарчилсан зүтгэл гаргаад шийдэх гээд байгаа дүр зураг харагдах юм.
Төр барихад ард иргэдийн оролцоог хангах төлөөллийн элч нар сүүлийн үед социолизмын үеийн нэгдлийн дарга нар шиг харагдах боллоо.Тус бүртээ хашаа хороо барьж явахын завсар хяналтын буюу жинхэнэ төлөөллийн үүргээ хэр хангаж байгаа талаар ярихаа больжээ.
Иргэдийн эрх ашиг эрүүл амьдрах орчинд халтай газар, лицензийн асуудалд хяналт хориг тавьж хазаарлах ёстой ИТХөөрсдөө эрх ашгийн зөрчлөөр дуу нэгтэй хэн нэгэнд үйлчилсэн санал гаргадаг жишиг тогтсон байгааг үгүйсгэх аргагүй. Нам бүлэг эвслээрээ талцан Засаг ноёноо матаж унагаах ёс зүйгүй тоглолтууд иргэд сонгогчдын урманд ус цацдаг.Иргэдийн хурал сүүлийн жилүүдэд найрааны хурал болсон гэсэн шүүмжлэл бодитой.
Одоогийн орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаандаа барьж буй тактикийг харахад цаашид ч энэ байдал хэвээр үргэлжлэх төлөвтэй.
Ойрын өдрүүдэд тойргийнхоо гэр хорооллын хогийн цэгийг ачиж нүүлгэсэн, хороо хашаа шинэчилсэн, худаг барьсан, хувийн хөрөнгөөр цэцэрлэг нээсэн зэрэг ажлын тайлангууд хөвөрч байна. Энэ бүхнийг шийдэхэдсанал бодлоо тусгаж төлөөллийн үүргээ гүйцэтгэн тушаал шийдвэр гаргахад санал өгөн оролцсон байж болно. Харин хувийн тоглолт хийж баг хороогоо өмчлөн өөр өөрийнхөөрөө хөгжүүлээд байх нь хэтдээ халтай.
Иргэдийн саналыг авч тэдний шаардлага хүсэлтийг тээж төрд төлөөлөх элчүүд нэг их амлагчид буюу тухайн хэсэг хорооныхоо ван ханлиг болчихож болохгүй. Цаагуураа тэрүүхэндээ тойрог үүсгэж өмчлөх хандлага л мэдрэгдээд байна шүү.
Д.Баяр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ