СЕХ-ны өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг УИХ дахь МАН-ын бүлгийнхэн эсэргүүцэв

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар нутаг дэвсгэр төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг яг одоо хэлэлцэж байна. Сонгуулийн ерөнхий хорооноос өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд 48 мандат орон нутагт, 28 мандат нийслэлд ногдохоор тусгаад байгаа бөгөөд Говь-Алтай, Булган зэрэг аймгууд нэг мандаттай, Хэнтий аймаг гурван мандаттай болох юм.

Харин үүнийг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд ихээхэн эсэргүүцэж байна. Тэд “Сонгуулийн ерөнхий хороо нэг намын захиалгаар ажиллаж, тойргийн мандатыг оруулж ирж байна. Зарчим барьж орж ирсэн бол асуудал иймдээ тулахгүй байсан” хэмээж байв. Үүний хариуд Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн “Хүн ам, нутаг дэвсгэрийн хэмжээ энэ бүхнийг харгалзан үзэж, тойргийн асуудлыг оруулж ирсэн. Хэн нэгний нөлөөнд автаагүй. Автах ч ёсгүй” гэсэн юм.

Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Сонгуулийн ерөнхий хороо захиалгаар ажиллалаа гэдэг үгийг анх удаа сонслоо. Ардын намынхан эрх барьж байхдаа захиалга өгдөг байсан юм уу” гэлээ. Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ