"Ачтан" эмнэлгийн удирдлагуудад холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав

"Ачтан" эмнэлэгт 2013 оны есдүгээр сард цөсний хүүдийн чулуу авах хагалгаанд ороод эрүүл мэндээрээ ноцтой хохирсон иргэн О.Түмэндэмбэрэлийн нэхэмжлэлтэй хэргийгБаянгол, Хан Уул, Сонгино хайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцээд шүүхээс их эмч Б.Төмөрбаатарыг эрүүгийн хуулийн 106.2 т зааснаар эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс О.Түмэндэмбэрэлийн биед хүнд гэмтэл учруулсан гэм буруутай гэж үзсэн байдаг Гэвч уг хэрэг нь 2015 оны долдугаар сараас өмнө үйлдэгдсэн учир анхны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Харин хохирогчийн Улаанбаатар сонгдо, Японы анагаахын их сургуулийн дэргэдэх эмнэлэгт хагалгааны төлбөрт зарцуулсан 119 сая төгрөг нэхэмжилснээс 104 сая төгрөгийн бодит хохирлыг "Ачтан" эмнэлэг барагдуулах ёстой гэж шийдвэрлээд байсан ч "Ачтан" эмнэлгийн удирдлага шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм. Тэгвэл Давж заалдах шатны шүүхээс дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасныг өчигдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд уг хэргийг шүүсэн байна. Улмаар өдөржин хуралдсаны эцэст нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ