Нийслэлийн ИТХ-ын сонгуульд 13 нам, хоёр эвсэл оролцохоор бүртгүүлжээ


Нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд 13 нам, 2 эвслээс нэр дэвшигчид оролцохоор бүртгүүлжээ.
Энэ талаар Нийслэлийн Сонгуулийн хорооноос маргааш 11 цагт НЗДТГ-ын А зааланд сэтгүүлчдэд мэдээлэл өгөх юм байна. Мөн Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан маргааш 10 цагт Хангарди ордонд эхлэх аж.
Дашрамд дурдахад, АН, МАН-аас нийслэлийн 45 тойрогт тус бүр 45 хүнээ өрсөлдүүлэхээр зарлаад буй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ