Тойрог, мандатын тоог эцэслэн баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дөнгөж сая "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” тогтоолын төслийг хэлэлцэж дууслаа.

Үдээс хойш 18.00 цагт эхэлсэн хуралдаанаар уг тогтоолын төслийг хэлэлцээд байнгын хорооны саналаар УИХ-ын тойрог, мандат, нутаг дэвсгэр, дугаар, төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталъя гэдгээр санал хураасан юм. Санал хураалтад 63 гишүүн оролцож, 39 гишүүн оролцож, 61.9 хувийн саналаар тогтоол батлагдлаа.

Харин энэ үеэр УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей Дорноговь аймгийн 12 дугаар тойрог дээр Сүмбэр сумын төв гэснийг Сайншанд сумын төв гэж өөрчлөх, аймгуудын төвийн ихэнх нь аймгийн дундаа байршилтай байдаг юм байна. Тиймээс Баян-Өлгий аймгийн 5, 6 дугаар тойргийн дугаарыг сольж, аймгийн төвийг дунд нь хийх зарчмын зөрүүтэй санал гаргасан нь дэмжигдсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ