Үдийн цайнаас үүдсэн хоолны хордлогын талаар мэдээлэл хийнэ


Нийслэлийн 61 дүгээр сургуулийн гуравдугаар ангийн 14 хүүхэд үдийн цайндаа хордсон хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан билээ. Хүүхдүүд “Хаан сүү” ХХК-ны нэрсний шүүс, “Амтат жигнэмэг” компанийн хавчуургатай боов идээд удалгүй бөөлжиж, суулгалт өгч хордсон нь тогтоогдсон байдаг. Харин нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллага болон НЭМГ-аас дээрх хүнсний бүтээгдэхүүнүүдээс дээж авч, яг юунаас нь болж хордлого авсан талаар шинжилгээ хийсэн байгаа. Тэгвэл шинжилгээний хариу эцэслэн гарчээ. Өнөөдөр 11 цагаас НМХГ-аас үдийн цайнаас үүдэлтэй хордлогын хариугаар мэдээлэл хийхээр болсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ