НИТХ-ын сонгуульд 8 хүн бие даан нэр дэвшинэ

Нам, эвслээс нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч дууссантай холбогдуулан Нийслэлийн СЕХ-оос өнөөдөр мэдээлэл хийлээ.

НИТХ-ын сонгуульд бие даан нэрээ дэвшүүлсэн 8 нэр дэвшигчийн материалыг одоогийн байдлаар Нийслэлийн СЕХ хүлээн аваад байна. Хуульд заасны дагуу дээрх нэр дэвшигчдийн ирүүлсэн сонгогч дэмжигчдийн цуглуулсан гарын үсгийг нягтлан шалгуулахаар Дүүргүүдийн сонгуулийн хороонд хүргүүлжээ.

Бие даан нэр дэвшигчдийн ирүүлсэн материалыг хуулийн хугацаанд буюу 2016 оны 5 сарын 19-ны дотор бүртгэх эсэх шийдвэрийг хуралдаанаараа гаргаж нийтэд мэдээлэх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ