Чуулганы хуралдааныг хойшлууллаа

УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан 9.00 цагаас эхлэх ёстой байсан ч ирц хүрээгүйгээс хуралдсангүй. Учир нь УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд чуулганы хуралдаанд оролцоогүй юм. Хурлыг даргалагч Р.Гончигдорж “МАН-ын бүлгийн гишүүд хуралдаа сууж ирцээ бүрдүүлнэ үү. Гуйж байна” гэсэн ч ирц бүрдсэнгүй. Иймээс чуулганы хуралдааныг үдээс хойш хүртэл хойшлуулсан юм.
Чуулганы өнөөдрийн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, Хууль сахиулах ажиллагааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх ёстой байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ