Д.Төрмөнхийн охин энтертайнмент зах зээлийг эзлэх үү?
Нэрт сэтгүүлч Д.Төрмөнхийн охин Т.Номунзул тун удахгүй монголын кино урлагт хоёр дахь бүтээлээ гаргах гэж байна. Түүнийг анх "Алтан ус" киноны продюссерээр ажилласнаар кино сонирхогчид анзаарч эхэлсэн. Урлагийн ертөнцийн өвөрмөц гялбаа болсон реппер Gee, Rokit Bay нарыг хамт тоглуулж чадсан нь залуусын сонирхлыг ихэд татсан юм.
Харин хоёр дахь бүтээл нь "Өнөр бүл өнөө цагт" уран сайхны кино юм. Энэ удаад Т.Номунзул киноны зохиолыг бичиж, продюссерээр ажилласан нь өмнөхөөсөө багагүй туршлага хуримтлуулсанаа илэрхийлж байна.
Олны сэтгэлд хоногшсон уран бүтээлийг хэн хүссэн нь барьж авч зүрхлэхгүй. Түүнээс ямар уран бүтээл гарах нь олны сонирхлыг ихэд татаж буй. Хувь хүний тухайд загвар өмсөгч байсан өвөрмөц төрхтэй, угсаа гарал сайтай энэ дэгжин бүсгүй нэг үе нэртэй айлын бэр явав. "Петровис"-ын Ж.Оюунгэрэлийн хүүтэй болзож дундаасаа үр хүүхэдтэй болсон ч тэд хоёр тийш болсон. Ингэснээр орчин цагийн хэллэгээр single, нийтлэг нэршлээр юу л бол юунд хүч оюунаа зорьж болохуйц эрх чөлөөт бүсгүй болсон хэрэг.
Т.Номунзул бүсгүй энтертайнмент зах зээлд өөр уур амьсгал оруулахаар хичээж "Цонхон дээр суусан" ялаа цомгийн санааг гарган аавтайгаа хамтран олны хүртээлд хүргэсэн нь багагүй амжилт дагуулсан юм. Үе тэнгийн загвар өмсөгчдөөсөө тэс өөрөөр сэтгэж юм хийх гэж хичээхдээ яг оносон зөв чиглэлээ барьж гэж хүмүүс түүнд урам хайрлаж буй. Салбарынхан нь бүрэн байлдан дагуулж чадаагүй байхад шинэ тоглогч хүч түрэн орж ирлээ шүү.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ