“Хүүхэд-Аюулгүй тээвэр” өдөрлөг зохион байгуулна

Баянзүрх Техникийн хяналтын үзлэгийн төв олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан энэ сарын 14-ний бямба гарагт 09:00-19:00 цагийн хооронд нийт жолооч нартаа зориулсан “Хүүхэд-Аюулгүй тээвэр” өдөрлөг зохион байгуулна.

Тус өдөрлөгийн үеэр техникийн хяналтын үзлэгт орсон жолооч бүрийн хүүхдэд гарын бэлэгтэй бөгөөд тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, татвар, даатгалтай холбоотой бүхий л үйлчилгээг нэг дороос авах бүрэн боломжтой юм.

Хаяг: БЗД, 8-р хороо, Хилчний 1-р гудамж /Баянзүрх автовокзалын зүүн хойд хаалга/

АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ