Улаанбаатарт 10-12 градус дулаан байна.

Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Зүүн зүгийн нутгийн өмнө, говийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Завхан,Төв аймгийн зүүн, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Архангайн баруун хэсгээр 7-12 градус, Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн нутаг, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 10-12 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 0 градус орчим, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2016 оны 05 дугаар сарын 15-наас 05 дугаар сарын 19-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:

17-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 18-нд баруун зүгийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 17-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор, 18-нд зарим газраар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ