Нүцгэн байхдаа өөрийгөө селфидсэн бүсгүйг цагдаагийн байгууллагаас хөөжээ

Илэн далангүй зураг хууль сахиулах байгууллагуудын нэр хүндийг унагаж байна хэмээн бүсгүйн дарга нар үзсэн байна.
Хятадын Ляонин мужийн Даньдун хотын цагдаа бүсгүй өөрийнхөө зургийг дүрэмт хувцастай биш, харин өмдгүйгээр авч, дараа нь зургаа сүлжээнд тавьжээ.
Гэрэл зэргийг хэтэрхий илэн далангүй гэж хэлэх аргагүй бөгөөдбүсгүй цамцны зэрэгцээбогино өмд өмссөн байсан ч, телевизийн CCTV сувгийн мэдээлснээр, хотын цагдаагийн удирдлага энэ зургийг үзээд, бүсгүйг ажлаас халахаар шийдвэрлэсэн байна.
Энэ мэдээ Интернэтийн хятадын сегментэд шуугиан тарьжээ.Нэг хэсэг хүн цагдаагийн байгууллагын шийдвэрийг дэмжиж, дүрэмт хувцаснь оршин суугчдад итгэл хүндэтгэлтөрүүлэх ёстой, харин ийм гэрэл зураг нь хэв журам сахиулагчдыг эвгүй байдлаар харуулж байна хэмээн үзэж байна. Бусад нь цагдаагийн дарга нар хэтэрхий хуучинсаг байна гэж мэдэгджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ