Бичиг баримтаа бүрэн бүрдүүлсэн байх шаардлагатай гэнэ

Элсэлтийн ерөнхий шалгалтад орох сурагчид дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай аж.

Үүнд иргэний үнэмлэх, хэрвээ иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ, төгссөн сургуулиасаа тодорхойлолт авах хэрэгтэй гэнэ. Мөн бүрэн дунд боловсролын гэрчилгээ эх хувиараа авч ирэх, бүртгэлийн хуудас нь баталгаажсан байх, суудлийн хуваарь бүхий шар хуудастай ирэхийг онцлон анхаарлжээ.

Өмнөх жилүүдэд шалгуулагчид зарим бичиг баримтаа бүрдүүлээгүй, хаяж гээсэн, ямар нэгэн зөрчилтэй байсны улмаас шалгалтдаа орж чадаагүй тохиолдол гарсан байна. Тиймээс дээр дурьдагдсан шаардлагатай бичиг баримтуудыг бүрэн бүтэн авч явж, шалгалтадаа орохыг анхааруулж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ