Прокурор, ажилтнууд зуслангийн газартай болжээ

Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын Тамгын хэлтсээс "Прокурор, ажилтны нийгмийн баталгааг хангах” хөтөлбөрийн хүрээнд прокурор, ажилтнуудыг зуслангийн газартай болгох ажлыг амжилттай зохион байгуулж 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр тус дүүргийн прокурорын газрын нэр бүхий 13 прокурор, ажилтанд Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг "Бага-Мэлз” гэх газарт зуслангийн зориулалтаар 700 м2 талбай бүхий газрыг 40 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийн гэрчилгээг авч, албан ёсоор гардуулан өгчээ.

Мөн энэхүү арга хэмжээнд тус дүүргийн прокурорын газраас өндөр насны тэтгэвэрт гарсан ахмад ажилтнуудаа хамруулсан ба Э.Мөнхөө, Ө.Пүрэвдорж нарыг зуслангийн газартай болгосон байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ