Байлдааны “УАЗ” машины хаалганы бариулыг хугалсан генерал Путиний элгийг авав


Оросын Батлан хамгаалах яамны автотээвэр-хуягт танкийн газрын дарга генерал Александр Шевченко байлдааны автомашины хаалганы бариулыг хугалчихаад, ерөнхийлөгч Владимир Путиний элгийг авав гэж “Интерфакс” агентлаг уламжилжээ.
Ерөнхийлөгчийг Сочи хотод Оросын зэвсэгт хүчинд зориулсан шинэ техникийг үзэх үеэр энэ явдал болжээ.
Техникийг танилцуулж явсан Шевченко машины хаалгыг онгойлгох гэж яарч, ингэхдээ эхний удаа онгойлгож чадаагүй байна. Эцэст нь генерал хаалганы бариулыг хугалчихжээ.
“Мундаг байна” гэж Путин болсон явдлыг тайлбарлаад, инээд алдсан байна.
Мэргэжилтнүүдийн тайлбарлаж хэлснээр, “УАЗ Патриот” машины хаалга автомат түгжээтэй ажээ.Хаалгыг онгойлгох гэвэл, машиныг асаах хэрэгтэй гэнэ. Асаагаагүй машиныг хаалгыг онгойлгож болдоггүй байна.
“Интерфакс” агентлагийн мэдээлснээр, төрийн тэргүүнянз бүрийн калибрын зэвсэглэл суурилуулдаг Ульяновын автозаводын машинуудыг үзжээ. Шевченкогийн ярьснаар, “УАЗ Патриот” машин олон бэхлэгээтэй бөгөөд жишээ нь 12 мм-ийн пулемет, танк эсэргүүцэх суурин автомат гранат харвагч суурилуулахад эдгээр бэхлэгээг ашиглаж болох гэнэ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ