Орост төмөр замын хамгийн том осол гарч, 600 хүн амь үрэгджээ

Энэ эмгэнэлт явдал Сибирь-Урал-Ижил орчмын хоорондох хоолойноос хий алдагдсанаас болжээ.
1989 оны зургадугаар сарын 3-нд Москвагийн цагаар 23 цаг 15 минутад “Новосибирск-Адлер”,“Адлер-Новосибирск”-ийн чиглэлийн хоёр галт тэрэг зөрөх үед хий дэлбэрч, аймшигтай түймэр гарсан байна.
Дэлбэрэлт маш хүчтэй байсан учир, хагарсан шил түүний голомтоос нэлээд хэдэнкилометрийн хол байсан “Красный восход” хамтралын төв хүртэл шидэгджээ. Зам төмрүүд тэр гэхийн тэмдэггүй болтлоо ороолцолдож муруйсан байжээ.
Цохилтын долгионд 11 вагон шидэгдэж, 7 вагон бүрмөсөн шатсан байна. Үлдсэн 26 вагон дотор болон гадна талаасаа шатжээ.
Галд 575 хүн амь үрэгдэж, 623 хүн их түлэгдэж, насан туршдааэрэмдэг зэрэмдэг болсон байна. Адлер руу явж байсан цувааны хоёр вагондпионерын зусланд амрахаар явсан хүүхдүүд байжээ. Тэдний олонхи нь амь үрэгдсэн байна. Ослын хэргийг шүүн таслах ажил зургаан жил үргэлжилж, арван албан тушаалтан, голдуу барилгачид хэрэгт татагджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ