МАХН-ын гишүүд намаасаа гарч байгаа талаараа мэдээлэл хийнэ

МАХН-ын гишүүнчлэлтэй гишүүд ууган намаасаа гараад бараг дуусах нь. Намаасаа гарах эхлэлийг УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва хоёр эхлүүлсэн бөгөөд түүний араас гавьяат эмч Л.Жамбалжав, МАХН-ын Нарийн бичгийн дарга О.Лхагвацэдэн, Г.Дугаржав нар намаасаа гарч байгаа талаараа өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийсэн юм.

Тэгвэл өнөөдөр “Монгол нюьс”-ийн байранд 12.30 цагаас МАХН-ын гишүүд гишүүнчлэлээсээ татгалзаж намаасаа гарч байгаа талаараа мэдээлэл өгнө. Ийнхүү МАХН-ын дарга Н.Энхбаярын эргэн тойрны итгэлт хүмүүс нь намаасаа гарч өөр намд элсэж орсноор энэ намыг хүнгүйдүүлж, хүчгүйдүүлэх өнгө аяс харагдаж эхэллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ