Хан Хэнтийнхэн Гүндүгаварлин хийдэд мянган Дарь эх бүтээж байна

Дорнод Монголын шашин соёл, эрдэм мэдлэг, гэгээрэл ариуслын голомтболсон хуучин Сэцэнханы хүрээний Гүндүгаварлин /Хотлыг баясгагч/ хийд, “Сэцэнханы хүрээ хөгжил” сангаас хамтран“Тргэн авралт мянган Дарь эх бүтээн залах үйл”-ийг 2011 онд эхлүүлсэн билээ. Арвандолдугаар жарны “Тийн ялгуусан” хэмээх усан могой жилийн зуны эхэн сарын шинийн найман, 15-ны билэгт сайн өдөр сүсэгтэн олон бүтээсэн бурхдаа сүншиглэн залах ажил хоёронтоо болж, Дарь эхийн тоо даруй хагас мянга хэгэнт давжээ.
Хэнтий аймгийн төвд 1990 оны цагаан морин жилд дахин сэргэсэн хуучин Сэцэн ханы хүрээ-Гүндүгаварлин хийдийг Чингис хааны алтан ургийн хийд, Монгол орноо буддын гүн ухаан (чойрын гүн ухаан) анхлан үүссэн үетэй ойр сууриа тавьжээ. Эртний түүхт энэ хийд Халхын махасмади Шолой Сэцэн ханы санаачлагаар Хэрлэн голын хойд бие Цагаан эрэг хэмээх газарт 1660 оны цагаан хулгана жил байгуулагдсан түүхтэй.
Хийдийн лам хуврагууд сүсэгтэн олныхоо хамтаар 350 жилийн түүхт ойгоор (2010 онд) хийдийн гороо гортгийг тойрсон “Бурхан багшийн их108 суварга” шүтээнийг бүтээн сүншиг равнай өргөж, хийдийн гол шүтээн Жамсран сахиусыг, Морины их шүтээн Дамдинсандүв бурханыг, Халхын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын дүрийг, Шарын шашныг үндэслэгч Богд Зонховын дүрийг нутаг орон, зон олноо даатганшинээр бүтээж, цаглашгүй их буяныг хураагаад байна.
Одоо бүтээн залж буй түргэн авралт мянган Дарь эх бурхан нь чин сүжгээр аврал айлтгасан эрхэм хүмүүний юу хүссэн бүхнийг номын дагуу ёсчлон бүтээдэг байна. Ногоон Дарь эх бурхан хамаг амьтдын үйлсийг тэтгэх, хүссэн бүгдийг нь гүйцэлдүүлэх их ерөөл тавьсан бурхан тул түүний магтаалд “Эрдэнэ хүссэн хүн эрдэнэтэй болж, хүүхэд хүссэн хүн хүүхэдтэй болно” хэмээн магтсан байдаг. Мөн эх хүний дүрээр заларсан тул энэрэл хайр, их нигүүлсэнгүй сэтгэлийн эх булаг бөгөөд бид үнэнхүү шүтэж чадвал хол ойр гэж ялгалгүй бүгдэд нь хүрч очин түргэн тусалдаг.Тиймээс ногоод Дарь эх бурханыг “Түргэн эх” ч гэж нэрлэдэг юм.
Сайн цагийн бүх бурхадын ажил үйлсийг бүтээдэг тул хүмүүн бидний ажил үйлсийг тэтгэх нь эгшингийн төдий зүйл билээ. Мөн арслан мэт омгийн аюул, заан мэт мунхгийн аюул, гал мэт уурын аюул, могой мэт атаагийн аюул, хулгайч мэт муу үзлийн аюул, чөдөр мэт хармын аюул, ус мэт хүсэл тачаалын аюул,биш аж мэт эргэлзэж тээнгэлзэхийн аюул буюу гадаад ертөнцийн аюултай зэрэгцэм тэдгээрээс ч аюултай дотоод сэтгэлийн аюултай холбогдож байна. Аливаа хүнд тэр бүр гадаад ертөнцийн аюул ховор дайралдаж болох боловч дотоод сэтгэлийн аюул өдөр тутам заналхийлж, нирвааны замд саад болж байдаг тэргүүтнийг ногоон Дарь эх бурхан магад таслах юм.
Тиймээс түргэн авралт ногоон Дарь эх бурханыг бүтээснээр айх аюул, алдах гарзгүй байлгах, аз хийморьтой, сайн сайхан аж төрүүлэх, ажил үйлсийг номын ёсоор үтэр түргэн бүтээх, аврал ихт ногоон Дарь эх бурханаа бүтээх их үйл үргэлжилж байна. Ногоон Дарь эх бурханы үр хүсвээс үртэй, хань хүсвээс ханьтай, эд хүсвээс эдтэй, ажил үйлсээ даатгаваас санаснаар бүтэх тэргүүтэн тус цаглашгүй.
Эх түүхээрээ бахархаж, их төрөлхтнөө бататгаж, үр хойчдоо өвлөгдөх, өвгөд дээдэстээ адислагдах давтагдашгүйүйлсэд гар бие оролцож, цаг үргэлжид ард олныхоо төлөө сэтгэлээ чилээж байдаг их хүмүүн та бүгдийн сайн сайхан, амар амгалангийн төлөөгэтэлгэгч Дарь эхийг мянган тоотойгоор бүтээх их үйлс, их буяныг эхлүүлээд байна.
Мянган Дарь эхбүтээн залах үйлсэд Эрхэм буяны садан өглөгийн эзэд та бүхнийг идэвхийлэн оролцохыг уриалж байна.
Холбоо барих утас: 99999089, 98999089, 99995925, 99087783, 98667783
И-мэйл хаяг: hama_6901 @yahoo.com
https://www.facebook.com/gundugavarlin
СЭТГЭГДЭЛ БИЧИХ