Автозамын төслийн нээлт болов

Дархан-Алтанбулагийн автозамаас Сэлэнгэ аймгийн Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг чиглэлийн 118,85 километр хатуу хучилттай автозамын төслийн зам барилгын ажлын нээлтийн ажиллагаа Зүүнбүрэн суманд болсон юм.
Сэлэнгэ аймагт сүүлийн жилүүдэд дэд бүтцийн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт нэмэгдэж, сумдыг холбосон хатуу хучилттай автозамууд болон төмөр бетон гүүрүүд ашиглалтад орж байгааг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт онцлоод, Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг чиглэлийн 118,85 километр хатуу хучилттай автозам нь газар тариалангийн гол бүс нутгийг холбож байгаагаараа ач холбогдолтой гэлээ. Улсын хэмжээний нийт үр тариа, төмс, хүнсний ногооны 30 хувь нь энэ замаар тээвэрлэгдэж, хэрэглэгчид, үйлдвэрлэгчдийн гарт очих юм. Автозамын төслийн гүйцэтгэгчээр "Монгол ЛЗ зам гүүр" ХХК ажиллаж байгаа бөгөөд 2017 оны 10 дугаар сард ашиглалтад хүлээлгэн өгнө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ