Дөрвөн настай хүү өөрийгөө буудаж, амиа егүүтгэжээ


Дөрвөн настай хүү өөрийгөө буудаж, амиа егүүтгэсэн харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, Төв аймгийн Өндөрширээт сумын Баянтуул багийн нутагт энэ сарын 13-ны өдөр дөрвөн настай хүү “ТОЗ-8” маркийн буугаар өөрийгөө буудаж амиа хохироосон байна. Хүү санаатай биш, санамсаргүй байдлаар сумтай бууг авч тоглож байгаад ийнхүү сум алдсан гэнэ. Хэргийг Төв аймгийн Цагдаагийн газарт шалгаж байгаа аж. Эл хэрэгтэй холбогдуулан цагдаагийн газраас галт зэвсгийг хүүхэдтэй ойр, ил байрлуулж, замгийг цоожлохгүй, сумтай орхиж ноцтой алдаа гаргахгүй байхыг анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ