АН-ын бүлгийн хурал хойшлогдлоо

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурал үдээс хойш хуралдахаар болжээ. Бүлгийн хурлаар Авлигатай тэмцэх газрын даргын асуудлыг хэлэлцэх юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус газрын даргаар хурандаа Ц.Энхжаргалыг томилуулах тухай саналыг УИХ-д хүргүүлснээс хойш 10 хоногийн хугацаа өнгөрөөд байгаа. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар эл асуудлыг хэлэлцэх үед УИХ дахь Ардчилсан намын бүлгээр асуудлыг хэлэлцэж амжаагүй байна гэсэн үндэслэлээр завсарлага авсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ