Чикагод алга болсон Г.Зулцэцэгийн машинаас эмэгтэй хүний цогцос олджээ


АНУ-ын Иллиниос мужийн Чикаго хотын Дэс плейнс-д амьдарч байсан Г.Зулцэцэг гэх бүсгүй сураггүй алга болоод хоёр сар өнгөрч байна. Түүнийг хамт амьдардаг эмэгтэй чаталдаг байсан хүнтэйгээ уулзахаар гараад ирээгүй гэж мэдэгдсэн. Энэ нь хүний наймааны золиос болсон байх вий гэх хардлагыг төрүүлж байгаа юм. Мөн Г.Зулцэцэгийн тухай орон нутгийнхэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлал гараад байгаа билээ.
Тэгвэл мөрдлөгийн явцад бүсгүй өөрийн Тоёота "Акорд" маркийн автомашинаа ойролцоох Пилсэн хотын гудамжинд орхисон нь тогтоогдсон байна. Машиныг нэгжиж үзэхэд тээшнээс нь нэгэн эмэгтэйн цогцос олдсныг Зулцэцэгийнх байж магадгүй хэмээн үзээд буй аж. Одоогоор хэний цогцос гэдгийг нь тогтоохоор ДНК болон бусад шинжилгээ авсан бөгөөд шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ