"Corporate convention center"-ийн Концертын танхимд гал гарчээ

ХУД-ийн 15-р хороо Махатма Гандигийн гудамжинд байрлалтай “Corporate convention center”-т өнөөдөр гал гарчээ. Энэ талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын эх сурвалжаас тодруулахад “Долдугаар давхарт гал гарч байгаа нь үнэн. Чингэлтэй дүүргийн 10 дугаар гал унтраах анги яг одоо ажиллаж байгаа бөгөөд ажиллагаа дууссаны дараа мэдээлэл өгөх боломжтой” гэлээ. Тус төвийн долдугаар давхарт шинээр баригдсан концертын танхим байдаг юм байна. Түүнчлэн гал тус зочид буудлын өргөтгөлийн 3-8 дугаар давхрыг хамарсан гэж эх сурвалжууд хэлж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ