Тэжээсэн бяруу тэрэг эвддэгийг Л.Наранбаатар харууллаа

Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэдэг үг зүгээр ч нэг гараагүй бололтой. Энэхүү үгийг баталгаажуулах гэсэн мэт үйл явдлыг Дарханы АН-ын дарга Л.Наранбаатарын үйлдэл харуулж байна. Тэрбээр УИХ-ын дарга З.Энхболдыг АН-ын даргаар ажиллаж байгаа энэ үед Дарханы АН-ын дарга гэх энэхүү хүндтэй үүргийг хүлээж байгаа. Гэтэл тэрбээр "Монголын эдийн засгийн форумын хаалт дээр УИХ-ын даргыг үг хэлж байхад "Энхболдоо чи, эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн, эдийн засгийн алуурчин" хэмээн оймсоо шидсэн. Энэхүү үйлдлээсээ болж, АН-аас бус бие даан нэр дэвшихээр болоод буй. Нэр дэвшихдээ зүгээр ч нэг тойргоос нэр дэвшсэнгүй. Бүр даргатайгаа нэгэн тойргоос буюу УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдтой Дарханд нэг тойрогт өрсөлдөхөөр болоод байгаа юм. Түүний энэ үйлдлийг зарим иргэд дарга руугаа оймс шидээд зогсохгүй, даргатайгаа нэгэн тойрогт өрсөлдөж байгаа нь ёстой л "Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ" гэх ч болж байна даа хэмээн шивэр авир хийж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ