Нийслэлийн ЗДТГ-ын байрыг буулгаж шинээр барина

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, хуралдаанаар золбин нохой муур устгалын ажлын шинэчилсэн зардал батлах тухай,нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байрыг концессын гэрээгээр барих эрх олгох тухай, ойгоос 2016 онд бэлтгэх модны дээд хэмжээ батлах тухай, болзошгүй гамшгийн үед түр цугларах, нүүлгэн шилжүүлэх газрын байршил хэмжээг тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцэв.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байрыгбуулгаж зургаан давхар болгон шинээр барина
Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай асуудлыг танилцууллаа.

Нийслэлийн концессын зүйлийн жагсаалтад нийслэлийн Засаг захиргааныI байр буюу нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг спорт заалтай нь хамт буулгаж шинээр барих төсөл багтсан. Төслийг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газраас Концесс олгох уралдаант шалгаруулалтыг зарлаж шалгаруулалтад “Голомт фаннэйшнил групп” ХХК шалгарсан байна.



Тус компанинийслэлийн Засаг даргын Тамгын газрын хуучин байрыг буулгаж өөрийн хөрөнгөөр, төмөр бетонон карказан хийцтэй 6 давхар, нэгдсэн зоорийн 1 давхартай, нийт 17 037 м2 талбай бүхий барилга болгонбарих бөгөөд1-3 давхарыг нийслэлийн өмчид шилжүүлэх юм.Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байр нь анх 1947 онд ашиглалтад орж 2007 онд ашиглалтын хугацаа дууссан байна.Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид энэ асуудлыг хэлэлцээд, нийслэлийн Засаг даргыг “Голомт фаннэйшнил групп” ХХК-тай концессын гэрээ байгуулахыг зөвшөөрөв.
Ойгоос 2016 онд бэлтгэх модны дээд хэмжээг тогтоолоо
Нийслэлийн Засаг даргын экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ойгоос 2016 онд бэлтгэх модны дээд хэмжээг тогтоох тухай асуудлыг танилцууллаа.Ойн экологийн төлөв байдлыг сайжруулах,түймэр, ойн хөнөөлт шавж тархах нөхцөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор жил бүр ойд цэвэрлэгээний огтлолт хийдэг.Байгаль орчин, Ногоон хөгжлийн Сайдынтушаалаар нийслэлийн ойгоос 2016 онд бэлтгэх модны дээд хэмжээг244 метр квадрат талбайгаас нийт 6300 метр куб мод бэлтгэхээр заасан байна.Мөн ойн цэвэрлэгээний огтлолтоор ойгоос бэлтгэсэн модны 100 шоометр тутамдаж ахуйн нэгж байгууллагууд өөрийн хөрөнгөөр 3 га талбайд ойжуулалт хийхийг үүрэгболгожээ.

Нийслэлийн хэмжээнд Улиастайн зүүн салааны Их ам, ойн сангийн түймэрт нэрвэгдсэн мод бүхий ойд цэвэрлэгээ хийх шаардлагтай байгаа бөгөөд энэ ойгоос 1500 метр куб модыг түлээний зориулалтаар ашиглуулахаар төлөвлөж байгаа юм байна.

НИТХ-ын Тэргүүлэгчид 2016 ондмод бэлтгэх дээд хэмжээг нийт 6100 шоо метр байхаар тогтоолоо. Үүнээс ойн цэвэрлэгээний огтлолтоор 40 га талбайгаас 1200 м3, цэвэрлэгээ буюу ногоон бүсэд оршин суугч айл өрхөд түлшний зориулалтаар унанги, гишүүмөчир түүлгэх замаар5100 м3 модыг бэлтгэх юм. Ойн цэвэрлэгээний огтлолтболон ногоон бүсэд оршин суугч айл өрхөдгишүү мөчир, унанги түлшинд бэлтгэсний төлбөрийн орлогоос нийслэлийнтөсөвт 36.3 сая төгрөгтөвлөрөх юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ