МАН-аас АТГ-ын даргын асуудлаар шаардлага хүргүүлэхээ мэдэгдэв


УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж дуусаад залгуулаад, бүлгээр хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
Тэрбээр “Авлигатай тэмцэх газрын даргыг томилох асуудлыг УИХ-д өргөн барьснаас хойш долоо хоногт багтаан хэлэлцэн томилох ёстой. Гэвч АН-ын бүлэг үндсэндээ хууль зөрчиж завсарлага авсан. Завсарлагын хугацаа нь маргааш дуусах ёстой. Гэтэл энэ долоо хоногийн УИХ, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд Авлигатай тэмцэх газрын даргыг томилох асуудлыг оруулаагүй учраас МАН-ын бүлэг УИХ-ын дарга, УИХ-ын Хууль зүйн байнын хорооны дарга нарт шаардлага хүргүүлэхээр боллоо” гэдгээ мэдэгдэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ