Золбин нохой муур устгах зардлыг нэмлээ

Золбин нохойн муур утсах зардлыг шинэчлэн 12 000 төгрөг болгон тогтоох тухай асуудлыг нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын дарга Д.Энхсайхан НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар танилцууллаа.
Нийслэлийн хэмжээнд золбин нохой, муурыг багасгах, хүн амд үзүүлэх элдэв нөлөөллийг бууруулах зорилгоор нохой муур устгалын ажлыг гэрээт анчид хийдэг байна.Нэг өдөрт дунджаар 26 нохой, муур устгадаг гэсэн тооцоо байдаг бөгөөд он гарсаар нийслэлийн хэмжээнд 36 000 гаруй золбин нохой, муурыг устгажээ.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн2013 оны тогтоолоор золбин нохой, муур устгах зардлыг 7500 төгрөг болгон нэмэгдүүлсэн ч энэ зардал хүрэлцэхгүй байна гэдгийг тэрээр онцлов. Тиймээс энэ зардлыг нэмэгдүүлж 12 000 төгрөг болгох шаардлагатай байгааг хэллээ. Үүнд анчид, жолооч, нохойн, муур баригч нарын цалингаас гадна үйл ажиллагааны зардал, иргэдээс золбин нохой муур худалдан авах үнэ зэрэгбагтсан байна.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид, золбин нохой муур усгалтын ажлыг шинэ хэлбэрээр, олон улсын жишигт нийцүүлэн зохион байгуулах хэрэгтэйг онцлов. Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”-ээс иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоорхотын төвд нохой муурыг буудаж устгалгүйгээр иргэдээс тодорхой хэмжээний ханшаархудалдан авах,уургалан бариаднэг цэгт тээвэрлэн хүргэж устгалд оруулах гэх мэт зохион байгуулалтын ажлуудыг хийхээр төлөвлөж байгаагаа хэллээ.Тодруулбал гэр хорооллолд хэдэн хэдэн газарт золбин нохой, муур худалдан авах цэг байгуулжиргэдээс муур, нохойг худалдан аваад дараа нь нэг цэгт тээвэрлэн хүргэх маягаарзохион байгуулах юм байна. НИТХ-ын Тэргүүлэгчидэнэхүү асуудлыг хэлэлцэн нэг золбин нохой муур устгах зардлыг 12 000 төгрөг болгон шинэчлэн тогтоов.- See more at: http://zasag.mn/m/ulaanbaatar/view/13610 #sthash.lk61vRBr.dpuf.jpg","thumb":"s/n/s/dpuf.jpg"}]
СЭТГЭГДЭЛ БИЧИХ