А.Бат-Ялалт давж заалдана

Налайх дүүргийн “Хаан банк”-ны салбарт хоёр иргэнийг буудаж гэмтээн, нэг хүний амь насыг хөнөөсөн А.Бат-Ялалтын хэргийг шүүх хурал өнгөрсөн дөрөвдүгээр сард болж өнгөрсөн. Түүнд анхан шатны шүүхээс цаазын ял оноосон ч Нийслэлийн шүүхэд хэргийг хэлэлцээд цаазын ялыг анхан шатны шүүхэд дахин хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэнээр шүүх бүрэлдэхүүн 25 жилийн ял оноогоод байсан юм.
Харин А.Бат-Ялалт дахин хуралдсан анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөөгүй тул давж заалдах гомдол гаргасныг Нийслэлийн шүүх хүлээн авсан байна.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ