Уртын дууны улсын уралдаан болно

Д.Данзанравжаагийн мэндэлсний 210 жилийн ойд зориулан аймгийн Засаг даргын захирамжаар Уртын дууны улсын уралдааныг энэ сарын сүүлээр Сайншанд хотод зохиох гэж байна. Уралдааныг уран бүтээлчид, ардын авьяастнуудын дунд зохион байгуулах ба 18-аас дээш насны хүмүүс оролцох боломжтой аж. Хоёр үе шаттайгаар зохион байгуулагдах энэ уралдаанаас шалгарсан зургаан уран бүтээлчийг гала тоглолтод оролцуулах юм байна. Улсын уралдаанд оролцогчдыг энэ сарын 25-ны өдөр хүртэл Саран хөхөө театрт бүртгэнэ. Энэхүү уралдааны зорилго нь Монголын уртын дууны дуулах арга барил, нутаг нутгийн онцлогийг хамгаалж авч үлдэх, дуучид уран бүтээлчдийн ур чадварыг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцуулах, ноён хутагт Д.Данзанравжаагийн зохиосон уртын дууны онцлогийг таниулах, мартагдсан дуунуудыг сэргээн дуулахад оршиж байгаа юм.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ