Хурандаа Д.Цогтбаатарыг цагдан хорилоо

Өнгөрсөн хоёрдугаар сарын дундуур Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Цогтбаатарыг Улсын мөрдөн байцаах газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Тухайн үед Тагнуулын ерөнхий газраас мэдэгдэл гаргаж, ташаа мэдээлэл хэмээн албан ёсоор мэдэгдэж байсан билээ. Гэвч баттай эх сурвалжийн мэдээллээр хурандаа Д.Цогтбаатарын албан тушаалыг түдгэлзүүлж, хэдхэн хоногийн өмнө УМБГ-аасцагдан хорьжээ. Одоогоор яг ямар хэрэгт холбогдуулан шалгаж байгаа ньтодорхойгүй байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ