Ургамалын тосны гайхамшиг

Ургамалын тос нь дан хүнсэнд хэрэглэгдэх төдийгүй анагаах, хүсэл биелүүлэх увидастай гэнэ.

1925 онд Аляскад хижиг өвчин дэгдэж олон хүнийг хамарсан тахал болон тархжээ. Энэ үед эмч, эрдэмтэн, ард иргэд бүхий л чадлаа дайчлан энэ өвчнийг эдгээр арга чарга хайсаар байв. Тэгээд ургамалын тосыг биед нь түрхсэн өвчтөн эдгэрэхийг хараад энэ харгыг хэрэглэж олон хүний амийг аварсан гэдэг.

Ургамал нь тэр дундаа наранцэцэг нь нарны энергийг өөртөө их хэмжээгээр шингээсэн байдаг учир хүний биед эерэгээр нөлөөлдөг аж. Ургамалын тосыг магтах тусам энерги нь өсч, чадвар нь нэмэгддэг гэнэ. Тэр ч бүү хэл хүний сэтгэл санааны талбар буюу сэтгэхүйг ч өөрчлөх увидастай байна. Өөрөөр хэлбэл, сөрөг энергийг эерэг болгож чаддаг гэсэн үг.

Розмарины тосыг мэргэлэхэд хүртэл ашигладаг бөгөөд угаас мэргэч тос хэмээн нэрлэгджээ.

Хоолонд ургамалын тосоо хийхдээ “амттай, амттай” гэж шивнэж шившихэд хоол улам амт ордог. Түүнчлэн ургамалын тос нь хүсэл биелүүлэх увидастай гэвэл та итгэх үү?

Савтай ургамалын тосныхоо дэргэд мөнгө /аль болох их тоотой дэвсгэртийг/ барьж шившихэд мөнгө арвиждаг. Дүнгийн дэвтрээ барин онц сурах хүслээ шивнэхэд сурлага сайжрах гэх мэт бусад хүслийг биелүүлэх чадалтай гэнэ.

Б.Сарнай

СЭТГЭГДЭЛ БИЧИХ