Өөрсдийг нь алах гэсэн хий үзэгдлийн тухай сурагчид ярьжээ

Перу улсын Тарапото гэдэг хотын нэг сургуульд айдас хүрмээр явдал болжээ. Өөрсдийг нь багалзуурдах гэсэн урт өтгөн сахалтай хар өнгийн хий үзэгдлүүдийг харсан хэмээн 11-14 насны нэг зуу орчим сурагч ярьсан байна. Энэ үеэр сурагчид ухаан алдаж, таталдан унадаг байсан байна гэж “Миррор” сонинд бичжээ.
Өмнөд Америкийн сэтгүүлчид Перу улсын умард нутагт болсон олноороо дэмийрэх хачирхалтай, аймаар явдлын тухай бичиж байна. Дөрөвдүгээр сарын сүүлчээс Тарапото хотын нэг сургуулийн бараг зуу орчим сурагч шууд хичээл дээр ухаан алдаж, удаан хугацаагаар сэхэж чаддаггүй байсан гэнэ. Сурагчдад хий юм харагдаж, тэгээд таталдан унадаг байсан байна. Өөрсдийг нь нэг хар өнгийн хий үзэгдэл алах гэдэг байсан хэмээн тэдний олонхи ярьж байжээ.
Эмч нар болон эндхийн эрх баригчид болсон явдлын шалтгааныг одоогоор огт тайлбарлаж чадахгүй байгаа юм. “Ад зэтгэр амилдаг” нь энэ сургуульд олноороо дэмийрэх шалтгааны нэг байж болох юм гэж Перугийн пара-сэтгэл судлаачид үзэж байгаа аж. Энэ явдал болсон сургуулийг тухайлбал, мафийн бүлэглэлийн төлөөлөгчдийг оршуулсан хуучин оршуулгын газрын буурин дээр барьсан байна.
Бусад мэдээгээр, сургууль барьсан газрын ойролцоо нэлээд хэдэн жилийн өмнө террорын ажиллагаа үйлджээ. Сургуулийн хавиас хүмүүсийн цогцос олдож байсан гэх. Чухамхүү тиймээс, сүүлийн үед олон хүүхдийн байдал төлөв хачин болж байна гэж гаж үзэгдлийг судладаг шинжээчид үзжээ.
Одоо эндхийн эрх баригчдадэнэ хувилбарыг л хүлээн авахаас өөр арга байхгүй байна. Энэ хачирхалтай явдлыг мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ