Нэмэлт дархлаажуулалтад 147 явуулын баг ажиллаж байна

Улаанбурхан, улаануудын нэмэлт дархлаажуулалтанд 142 000 оюутан хамрагдах ёстойгоос одоогийн байдлаар 38 000 оюутан буюу 26.7% нь хамрагдаад байна. Нийслэлийн хэмжээнд Улаанбурхан улаануудын нэмэлт дархлаажуулалт 5 сарын 19-ний байдлаар 50 орчим хувьтай хийгдэж байна.
Тус нэмэлт дархлаажуулалтанд өрх дүүргийн эрүүл мэндийн төв зэрэг байнгын 142 цэг, түр цэг 641 (их дээд сургууль), явуулын баг 147 (хөгжлийн бэрхшээлтэй, алслагдмал байрлалтай), нийтдээ 2239 эмч сувилагч ажиллаж байгаа юм.
Нэмэлт дархлаажуулалтын хугацаа дуусахад 5 хоног үлдээд байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ