Сурагчид хаягдал бүтээгдэхүүнээр урласан бүтээлээр үзэсгэлэн гаргана

Дахин хэрэглэх боломжтой хог хаягдлыг эргүүлэн ашиглах, амьдрал ахуйд хэрэгцээтэй бүтээгдэхүүн хийж борлуулах замаар сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, амьдрах ухаанд сургах, байгаль экологи, амьдарч буй орчноо хайрлан хамгаалах сэтгэлгээг төлөвшүүлэх зорилготой “Алдагдал хаягдлыг алт мөнгө болгоё- хүүхэд 2” төслийг ТЕХНОЖ Бизнес Инкубатор Төв Дэлхийн зөн Монголд олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр 2 дахь жилдээ хэрэгжүүллээ.

Төслийн хүрээнд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 65-р сургуулийн 6-9 р ангийн сурагчидад бүтээлийн сургалт явуулж 42, болон 65- р сургуулийн ахлах дунд ангийн сурагчдыг өсвөрийн эко сурвалжлагчаар бэлтгэсэн юм.

Төсөлд хамрагдсан сурагчид хаягдал материал буюу шил, лааз, хуванцар сав, сонин сэтгүүлийн цаас, даавууны өөдөс, байгалийн хаягдал болох модны холтос, хуш модны боргоцой, самрын яс зэргийг ашиглан бэлэг дурсгалын зүйл, цунх, толины хүрээ, зургийн жааз, буйдан, зөөлөн сандал зэрэг амьдрал ахуйд эрэгтэй бүтээл урлахад суралцлаа. Мөн хуримтлагдсан хог хаягдал байгаль эклогит хэрхэн нөлөөлдөг болохыг үзэж танилцлаа. Экологийн сургалт судалгаа явуулдаг, хог хаягдлыг дарж устгадаг, ангилж ялгадаг, дахин оловсруулдаг байгууллагуудаар зочилж мэдлэг мэдээллээ ахиулжээ.

Сурагчид өнөөдөр өөрсдийн сургууль дээр 12 цагаас хаягдлаар хийсэн бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж, төслийн үр дүнгийн талаар танилцуулах өдөрлөгийг зохион байгуулж байна. Дөрвөн сарын хугацаанд юу сурч, хийж бүтээсэн болоод цаашид хэрхэн суралцаж өөрийн сурсан мэдсэнээ үе тэнгийнхэн, аав ээж, гэр бүлийнхэндээ зааж сургах, амьдрал ахуйдаа хэвшүүлэх талаараа хүүхдүүд танилцуулж байгаа юм.

Нийслэлийн хэмжээнд өдөрт 1100 тнн хатуу хог хаягдал гардаг гэсэн судалгаа бий. Энэ хог хаягдлыг дарж устгах, дахин боловсруулах үйлдвар манай улсад дутагдалтай. Хоёрдогч түүхий эдийг дахин ашиглах, дарж устгах, ангилж ялгах цөөхөн хэдхэн байгууллага байдаг ч нийт хог хаягдлын ихэнх нь хур хог болон хуримтлагдан үлддэг. Тиймээс хүн бүр, иргэн болгон хаягдал бүтээгдэхүүнийг дахин ашиглах, амьдрал ахуйдаа хэрэгцээтэй бүтээл болгон урлахад суралцах учиртай. Энэ нь хог хаягдлыг багасгаж байгаль дэлхийгээ хамгаалахад тустайн дээр амьдрал ахуйгаа сайжруулах, өрхийн оролгоо нэмэгдүүлэх бас нэгэн боломж болохыг ТЕХНОЖ бизнес Инкубатор төвөөс уриалж байна.

Цаашид НҮБ –ын хөгжлийн хөтөлбөр болох Тогтвортой хөгжлийн зорилттой уялдуулан төслийг цааш үргэлжлүүлж илүү олон сургууль, анги хамт олон, айл өрхийг төсөлд хамруулах зорилготой юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ