Мотоциклийн ослоор хоёр хүн амиа алджээ

Өвөрхангай аймгийн Нарийн тээл сумын 2 –р баг Баянтээгийн уурхайгаас Олгой нуур гэх газар шороон замд 2016 оны 05 дугаар сарын 19-ны өдөр Ө жолоочтой Иж планета-5 маркийн мотоцикль онхолдож жолооч 43 настай эрэгтэй Ө нас барсан байна. Мөн Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын төвөөс урагш Бүрхээр толгой гэх газар шороон замд Н жолоочтой Бүргэд маркийн улсын дугааргүй мотоцикль онхолдож жолооч 37 настай эрэгтэй Н нас барсан ноцтой 2 зам тээврийн осол гарлаа.

Дулааны улирал эхэлж мотоцикль болон ундаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцдог иргэдийн тоо нэмэгддэгтэй холбоотойгоор та бүхэн дээрх тээврийн хэрэгслүүдээр хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай өмсөж, замын нөхцөл хурдаа зөв тохируулан оролцоно уу.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ