Д.Тэрбишдагва: Хэн нэгэн болон аль нэгэн намд өргүй

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагватай ярилцлаа.

-Ч.Улаан гишүүн та хоёр МАХН-аас гарч МАН-д орсон шалтгаанаа нэг бус удаа тайлбарласан л даа. Гэсэн ч үүгээр ярилцлагаа эхэлье. Пропорциональ хувилбарыг үгүйсгэсэн Цэцийн дүгнэлтийг хүлээж авах, эсэх асуудлаар авсан “Шударга ёс” эвслийн бүлгийн завсарлага таны шийдвэрт шууд нөлөөлсөн гэж бодохгүй байна. МАХН-ыг орхиход хүргэсэн цөөнгүй шалтгаан байсан уу?

-Хүн өөрийгөө зөвтгөх шалтаг, шалтгааныг тоочиж болно л доо. Гэхдээ миний хувьд энэ шийдвэрийгхувиа бодож, довоо шарлуулах гэж гаргасан юм биш ээ. Нэгдүгээрт, Манай улс оронд засаглалын хямрал нүүрлэж, эдийн засгийн хямрал гүнзгийрч, улстөрийн намуудын хямрал гаарч байна. Ийм үед монголчууд задрал бутралаар, тэмцэл, мөргөлдөөнөөр асуудлыг шийдэх ёсгүй. Нэгэнт л нам гэсэн бүтцээр дамжиж төрийн эрх барих үйл явцад оролцож байгаа учраас улстөрийн хүчнүүд төлөвших, хүчээ зузаатгах, хэт улстөржилтээ хазаарлах, боловсон хүчний бодлогодоо томоохон өөрчлөлт хийхцаг болсон гэж боддог. Монголчууд эвлэж нэгдэхээрээ хүчтэй, эвдрэлцэж задрахаараахүчгүйддэгийг өнгөрсөн үеийн бүхий лтүүхүүд гэрчилнэ. Тиймээс Монголын улстөрийн намууд үзэл баримтлал ойролцоогоор нэгдэж, Улстөрийн намуудын тухай хуульд шинэчлэл хийж, намын хатуу гишүүнчлэлгүй болгож, улстөржихөөсөө илүү бодлого, үйл ажиллагаагаараа өрсөлддөг болмоор байна. Цөөхөн монголчууд бид хорь, гучин намд хуваагдаж, оюунлаг “толгойнуудаа”өмчилж, манайх, танайх гэж талцажсуугаад улс орноо хөгжүүлэхгүй нь ээ. 26 жил хэрэлдлээ, 26 жил улстөржлөө, 26 жил намчирхлаа, 26 жил талцлаа. Бид юу хожив. Ижил гараанаас гарсан улс орнууд хаана хүрэв. Эргэцүүлж, харьцуулж харвалхөгжилд өөд бид дэндүү удаан мацаж байна.

Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн гэдэг эрх дарх биш иргэдийн элч-зарц. Энэ үүднээсчуулганы завсарлагаан бүрээр зөвхөн сонгогдсон тойрог гэлтгүй хөдөө орон нутагт очиж ажилладаг. Ард иргэд маань санаагүйг минь сануулж, бодоогүй минь бодогдуулж, анхаарах асуудлыг чиглүүлж өгдөг юм. Уулзалт хийх болгонд МАН, МАХН “үсэрсэн цус, тасарсан мах. Энэ хоёрыг нэгтгэх, хамтруулахын төлөө ажилла” хэмээн зөвлөдөг, шаарддаг, хэлдэг. Тийм болохоор миний хувьд МАН, МАХН-ыг хамтран ажиллуулахын төлөө дөрвөн жил зүтгэлээ.

Өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг харахад намууд тарж бутрахаас илүү нэгдэж, нягтрах хандлагатай байна. АН-д л гэхэд тус намаас гаралтай ихэнх нам нэгдэж, хамтран сонгуульд оролцох нөхцөл үүсээд байна. МАН, МАХН хоёр ч энэ чиглэлээр гэрээ хэлэлцээ хийхэд багагүй хугацаа зарцуулсан. МАХН зөвхөн МАН-тай биш, ИЗНН, МНН, АН зэрэг намтай сонгуульд хамтрах чиглэлээр хэлэлцээ хийсэн. Эдгээрээс хамгийн үр дүнтэй нь МАН-тай хийсэн хэлэлцээрбайлаа. Энэ хоёр нам нэг угшил гарал, түүхтэй.Хоёр нам болж хуваагдснаасхойш аль аль нь олон сонгуульд ялагдсан. Тиймээс энэ удаагийн сонгуульд хамтарч оролцохоор ажлын хэсэг байгуулан, үр дүнтэй ажилласан юм.Тухайлбал, УИХ-ын сонгуулийн 76мандатын 25 -ыг МАХН-д өгөх, хамтарсан эвслийн удирдах зөвлөлийг 50:50 хувийн харьцаатай байгуулах, эвслийн удирдах зөвлөлийн тэргүүнээр нь МАХН-ын дарга Н. Энхбаярыгажиллуулах, Ерөнхий сайд, УИХ-ын даргыг сөөлжүүлэн томилох зэрэгтодорхой саналуудыг тохиролцсон байлаа. Ингээд зогсохгүй аливаа хэлмэгдүүлэлтийн эсрэг хамтран тэмцэхээр санал нэгдсэн юм. Ийм үр дүнтэй хэлэлцээ хийсэн учраас МАН, МАХН-ын гишүүд, дэмжигчид итгэл тээн хүлээж байлаа.Гэвч мянга, мянган гишүүд, дэмжигчдийн хүлээлтийгүгүй хийж, хамтарч ажилла гэсэнхүсэлтийг нулимсан шүү дээ. Хэсэг хүмүүсийн явуургүй үйл ажиллагаа, шударга бус үйлдэл, хавчин гадуурхалт зэргээс болоод цул хүчин задарч, хоёр хуваагдсан нь үнэн. Гэхдээ алдаа оноогоо ухаарч, нэгдэж, хамтарч ажиллахын давууг чухалчилж, амин хувийн явуургүй улстөрөө хойш тавьж, ашиг хонжоогоо урьтал болголгүй “Монгол Улсын хөгжил, дэвшлийн төлөө” гэсэн том зургаар харах нь чухал байна. Ингэж хандвалхувийн өш хонзон, хатуу үгийн дайралт, гомдол цөхрөл дэндүү өчүүхэн санагддаг.

Монголчууд“Уруул дордовч, элэг дордохгүй “гэдэг. Манай хоёр намын мянга мянган гишүүдийн дунд ч өөриймсөг хандах “элэг”байсаар байгаа. Энэ олон хүний итгэлийгхөсөрдүүлж, олон нийтийн хандлагыг үл ойшоож,нийгмийн сэтгэл зүйганхаарч үнэлэлт дүгнэлт хийлгүй, явцуу эрх ашигт уягдаад хэлэлцээрээс буцсан шүү дээ. Аль аль намын гишүүд, дэмжигчдийн захиалга гэжүзсэний үндсэн дээр МАН-ын гишүүнчлэлээ сэргээсэн байгаа . Цаашид энэ хоёр намыг хамтран ажиллах, нэгтгэхийн төлөө зүтгэнэ. МАХН-д хүндэтгэж хайрладаг, шударга, эх оронч, ажил хэрэгч, оюунлаг хүмүүсолон бий. Тэдил гаргаж илэрхийлэхгүй ч дотроо санал нэгдэж байгаа гэдэгт эргэлзэхгүй байгаа.

-Таныг МАХН-аас гарч буйгаа мэдэгдсэний дараа УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Д.Тэрбишдагва худлаа ярьж байна. Сонгуулийн холимог тогтолцоог хуульчлахад тэр гар гар бие оролцсон” гээд албан тушаалын төлөө намаас нам дамжиж байна гэж таныг буруутгасан.

-Сонгуулийн хууль боловсруулсан ажлын хэсэгт би орж ажиллаагүй. Сонгуулийн холимог тогтолцоог сонгоходҮндсэн хуульд заасан иргэд шууд сонгох эрхийг боомилох, харшилдах юм биш үү гэж саналаа ч хэлж байсан. УИХ-аас гарч байгаа шийдвэр болгон ганц хүний саналаас үл хамаардаг. Эсрэг саналтай байсан ч олонхийнхоо саналаар шийддэг шүү дээ. Хэрвээ энэ тогтолцоог дэмжсэн бол 2012 оны сонгуулиар юу гэж намын удирдлагуудыг намын жагсаалтын ард нуугдахгүй, тойрогт өрсөлдье гэж уриалаад байхав дээ. Биеийн амрыг харсан бол МАХН-ын дэд даргын хувьд намын жагсаалтын дээгүүрт эрэмбэлүүлэх боломж ч байсан. Тулгуур хуулийн заалттай харшлаад байна гэчихээд хэлсэн үгнээсээ буцаж, “халхавчинд” нуугдаж хууль тогтоох дээд байгууллагын босго алхах хүмүүжил, ёс суртахуун надад лав байхгүй. УИХ-ын гишүүн ард түмнээсээ эрэмбэлүүлж, сонгогдох ёстой гэсэн хатуу итгэл үнэмшилтэй. Үндсэн хуулийн цэц холимог тогтолцоо хууль зөрчиж байна гэсэн шийдвэр гаргаагүй байхад л намуудын удирдлагуудад хандаж 2012 оны уриалгаадахин гаргаж, ЛИДЕР ҮҮ, ЛОЙДОР УУ гэдгээ тойрогт өрсөлдөж харуулахыгуриалсан шүү дээ. Шударга ёс эвслийн бүлгийн хурал дээр ч Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй завсарлага авах гэхэд “Ард түмнийхээ хүсэл зорилгын эсрэг байхаа болиоч ээ, жагсаалтаар сонгогдохыг дэмжихгүй байгаа шүү дээ” гэж хатуухан үг ч хэлж байлаа.

-МАХН-ын шийдвэр гаргах түвшинд ажиллаж, уг намын нэрээр төрд нөлөө бүхий албан тушаал хашиж байсан цөөнгүй хүн намаа орхиж байна. Магадгүй та хоёрын шийдвэр тэдэнд нөлөөлчихөв үү. МАХН-ыг орхиж буй хүмүүсийн цуваа хаашаа чиглэж байгаа бол?

Улс төрийн намаас гарч, элсэх нь хувь хүний сонголт. Хүмүүсийн үзэл бодолд хэн нэгэн нөлөөлөх боломж хязгаарлагдмал шүү дээ. МАХН-ын дэд дарга байсан учраас над руу олон газраас утасдаж, уулзаж, хоёр намын нэгдлийн талаар санал солилцож байна. Санал солилцсон хүмүүсийн бараг 90 орчим хувь нь сонголтоо хиймээр байна, МАН, МАХН-ын задрал Монгол Улсад ямар ч ашиггүй гэж ярьж байна. Ер нь МАН, МАХН-ыг хамтраасай, нэгдээсэй гэсэн асар их хүлээлт байж.МАН, МАХН хамтраад энэ улс орныг авч явах зангарагтай гэж ард түмэн итгэж байна шүү дээ. Томоохон эрдэмтэд, судлаачид, зохиолчид, тодорхой албан тушаал хашиж байсан хүмүүсээс авахуулаад жирийн гишүүд ч МАХН-ыг орхигсдын дунд байна. Орон нутгаас ч холбогдож, УИХ-д хамтардаггүй юмаа гэхэд намар болох орон нутгийн сонгуульд МАН, МАХНнийлж орно гэж саналаа хэлж байгаа хүмүүс ч цөөнгүй л байна.

-Д.Тэрбишдагва, Ч.Улаан хоёрын МАХН-ын хүчийг сулруулахявуургүй арга гээд л байгаа?

-Хов жив хөөцөлдөж, хоёр талд хор хутган, хооронд нь хагаралдуулахгэсэн хүмүүсийн л гаргаж байгаа яриа биз ээ. Улс орныхоо хөгжил дэвшлийн төлөөөнөөдөр хагаралдах биш хүчээ нэгтгэх цаг болсон гэдгийг хүмүүс надаар заалгахгүй ухаарч байгаа.Тиймээс бид өөрчлөлт, эв нэгдэл, хамтын хүчин зүтгэлийгчухалчлаад байгаа хэрэг.

-Та аливаад туйлбартай ханддаг хүн шиг санагддаг. Аливаа асуудлаар нэгэнт байр сууриа илэрхийлсэн бол түүнээсээ тэгтлээ амархан ухардаггүйг тань хүмүүс гадарлах байх. Гэхдээ тийм хүнд нөхцөлд Н.Энхбаярыг дэмжиж, МАН-ыг орхиод МАХН-ыгбайгуулсан хүн өнөөдөр түүнээсээ буцаж байгаа нь таныг урвагч гэж чичлүүлэхэд хүргэж байх шиг.

-Хүүхэд байхдаа эх, эцгээ ойр ойрхон алдсан чнайз нөхөд, ах дүү, хамаатан садан, эх орныхоо буянд гадаадад боловсрол эзэмшиж, нэр төртэй ажил алба эрхэлж, өдий зэрэгтэй амьдарч явна.Тиймээс Би Монголын ард түмэнд, эх орондооөртэй хүн.Энэ “өрөө” улс орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж хариулах ёстой гэж өөртөө тангарагладаг. Түүнээс хэн нэгэн болоод аль нэг намд өргүй.Монгол гэсэн ганцхан фракцын төлөө ажилладаг .Эх орны язгуур эрх ашгийнтөлөө, намуудын задрал биш нэгдлийн төлөө гаргасан шийдвэрээ биурвалт гэж үзэхгүй байна. Харин олон түмнийхээ хүсэл, хүлээлтийг нурааж, МАН, МАХН-ын хамтралыг эсэргүүцэж байгаа нь л эх орноосоо урвагч юм биш үү.Үзэл бодол, үйл ажиллагаа нь таарахгүй бол зөвийг сонгох нь зүй ёсны хэрэг биз дээ. Өөх ч биш, булчирхай ч биш байх дургүй.

-Таныг Н.Энхбаяраас урвалаа гэх юм. Бас Итгэл үнэмшлээрээ МАХН-ыг сонгосон гээд ярилцлагыг тань хүртэл онцлоод “Зуунымэдээ” сониндшүүмжилсэн нийтлэл гарсанбайна лээ?

-Н.Энхбаярыг 600 -аад цагдаагаар бүслүүлж, баривчлах гэж байгааг телевизээр хараад дуугүй сууж тэвчээгүй. Нэгэн цагт МАХН-ыг толгойлж, нэг зорилгын төлөө хамтдаа зүтгэж явсан хүнийг зовж байхад туслахгүй байж болохгүй гээдхүн чанар зулгааж, Ч.Улаан, О.Чулуунбатруу утсаар ярьж хамтдаа очсон нь үнэн.Тухайн үедойр ажиллаж байсан хүмүүс ньН.Энхбаяртай уулзахаас цэрвэдэг, нуудаг, болгоомжилдогболчихсон байсан шүү дээ. Харин чбид гурав ядарч байхад нь түшиж очсон. Одоо бол энэ хүн намынхаа даргын албыг хашаад, эрүүл мэндийн байдал нь сайжраад алзахгүй болсон. Намын бодлого, үйл ажиллагаа, арга барил, цаашдын төлөвлөлт гээд хэд хэдэн зүйлд зөвлөж, сануулж , ширүүхэн үг ч хэлж,бас захидал хүртэл бичсэн юм. Тэгтэл хүлээж аваагүй, хэлсэн, тохиролцсноосоо буцаад, асуудлыг ганцаараа шийддэг болсон. Нам гэдэг нэг хүний биш хүмүүсийн нэгдэл байх ёстой. Нэг хүн ноёрхоод, намын дотоод ардчилал үгүй болоод, жирийн гишүүдийнхээ үгийг сонсохоо байгаад,хормойдож гүйсэндолдойнууд олшроод ирэхээр намын нэр хүнд ч, үйл ажиллагаач урууддаг жамтай.Тэгээд ч би Н.Энхбаяр гэдэг хүнд өргүй. Хувь хүнийхээ хувьд харилцаа хүйтрээгүй.Энэ хүнийг хэлмэгдүүлж, буланд шахвал хэзээд өмөөрөх л болно.

-2012 онд ашиг хонжоо хайж МАХН-д орсон гээд байгаа шүү дээ?

-Тэгээд ч тэр үеийн МАН-ын удирдлагууд Сонгинохайрхан дүүрэгт рейтинг чинь гайгүй байна, нэр дэвш, нээлттэй гэж хэлдэг байсан. Бид гуравдэвших тойрог олдохгүй дээ, МАН-д орогнох орон зайгүйболж, нэр нүүрээ барчихаад МАХН-ыг бараадсан юм биш ээ.Тэр үеийг сана даа. Н.Энхбаяр шоронд орох дээрээ тулаад, юун сонгуультай манатай л байсан шүү дээ. Нэгдэж ажиллахаар болсон хүмүүс нь нүүр буруулсан үе байлаа. Үнэндээ тэр үед МАХН сонгуулиар амжилт гаргах эсэх нь бүрхэг байсан. Ийм нөхцөл байдалдбид гурав ямар ашиг хонжоо хайхав дээ. Ёстой жудаг, хүний мөс чанарыг бодож, олуулаа бөөрлөж байгааг хараад тэвчээгүй. Хоригдохоос нь эхлээд шоронгоос суллуулах хүртэл уйгагүй зүтгэсэн дээ. Гэхдээ хүнд тусалснаадөвийлгөх муухай л даа. Гагцхүү өөрийнхээ эзэмшлийн хэвлэлээр гөвөөд байгаа болохоор хэдэн үг хэлмээр л санагдсан хэрэг. Харин Ч.Улаан, О.Чулуунбат, бид гурав очиж МАХН парламентанд суудалтайнам болсон гэдэгтэй хэн ч маргахгүй.Шударга ёс эвслээс тойрогт нэр дэвшсэн хүмүүсээс 4 хүн сонгогдож, үүний “буянаар”7 хүн жагсаалтаар парламентад сонгогдож бүлэг байгуулж, засагт хамтарч ажилласаар байгаа.

-Ингэхэд Н.Энхбаяр даргыг Солонгост байхад МАХН харьцангуй нэгдмэл байсан ч түүнийг ирснээс хойш задарчихлаа гэх ярьдаг. Сонгуульд эвсэж орох асуудлаар зөвшилцсөн ажлын хэсгийн тохиролцоог ч энэ хүн ирээд л үгүй хийчихлээ гэж байсан. Энэ нь түүний удирдах арга барилтай холбоотой юм болов уу. Эсвэл зүгээр л үйл явдлын тохироо ингээд бүрдчихэв үү?

-Намын даргын эзгүйд МАХН-ыг гурван жил удирдахдаа залуу, дунд, ахмад үеийн олон сайхан хүнтэй хамтарч ажилласан. Тэдэнд талархаж явдаг. Одоо ч тэдэнтэйгээ холбоотой. Олон хүн надтай ярьж, холбоо харилцаагаа таслахгүй шүү гэж байгаад талархаж байна. МАХН-ын дэд даргаар ажиллахдаа сайн, муу олон зүйлтэй нүүр тулсан. Даргаа байхгүйд намаа тараачихгүй юмсан гэж ажилласны төлөө Н.Энхбаярын оронд дарга болох гээд байна хэмээн гүжир гүтгэлгийг хэдэн долдойчууд мөн ч их дайж байсан юм билээ. Гэхдээ тэр болгонд“ Иртэл нь тэсэх ёстой” гэсэн байр сууринаас хандаж, намын эв нэгдэлийг хангахыг зорьж ажиллажбайсан. Тиймээс ч Н.Энхбаяр даргыг БНСУ-аас ирэнгүүт “Та гартаа намаа ав, олон дэд даргатай байх шаардлагагүй, удирдлагыг нэг гарт төвлөрүүл” гээд дэд даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Одоо намдаа шинэтгэлийнбодлого хэрэгжүүлье, тэрний, энэний хүн гэж ялгаварлахаа болье, орон нутгуудаар явж ажиллаягэж саналаа ч хэлсэн. МАХН-д шударга, ажил хэрэгч, зөв хүмүүс олон байдаг. Хүчийг зөв ашиглая, харин хов зөөж, хор хутгаж байгаа энэ хэдэн нөхдүүдэд сануулга өгч,сурч боловсрох, хөгжих дэвшихэд туслая гээд ярилцсан зүйл ч бий. Монголын улстөрийн гуравдах хүчин болсон ньМАХН-ын мянга мянган гишүүдийн оролцоо, хувь нэмэр, идэвхи, зүтгэлийн үр. Биднээс илүү ажиллахыг, илүү шинэлэг байхыг, илүү ухаалаг бодлого хэрэгжүүлэхийг хүсч байна. Намдаа чадварлаг залуучуудыг татья, алдсаннэгнээ “өшиглөдөг” байж болохгүй гээд л.За тэгээд нарийн, ширийн зүйлийг тоочоод ч яахав дээ.

-Та МАН-тай хамтрах хэлэлцээрийг цуцалсны дараа Н.Энхбаяртай ам мурийсан юм уу. Таныг М.Энхболд, Н.Энхбаяр хоёрыг уулзуулах гэж хөөцөлдсөн гээд байдаг юм билээ?

-МАН, МАХН-ын хамтран ажиллах ажлын хэсэгт би ороогүй. Гэхдээ дэмжүүлэх, холбогчийн үүрэг гүйцэтгэх гээд чадлынхаа хэрээр зүтгэсэн л дээ.Ажлын хэсгийнхэн амаргүй нөхцөлд үнэхээр сайн ажилласан. Миний бие МАХН-ын дэд даргын хувиарМАН-ын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргаас авахуулаад бараг УИХ-ын бүх гишүүнтэй нь уулзсан. Энэ хамтрал бол намын, хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийн төлөө биш ээ, Монголын ард түмний төлөө гэсэн том эрх ашигт уягдаж байгааг ойлгоорой.Тиймээс Ч.Улаан гишүүний тавьж буй саналд хүлээцтэй, хүндэтгэлтэй хандаарай, амаргүй байж болох ч хүлээж авахыг хичээгээрэй гэж хүн болгоноос гуйж байснаа ч нуух юу байхав.Улмаар ажлын хэсгийн түвшинд хоёр тал тохиролцож, зөвшилцлийн баримт бичигт гарын үсэг зурсан. Үнэндээ МАН-ынхан үнэхээр буулт хийсэншүү дээ. Гэтэл МАХН-ын удирлагуудын зүгээс нэмэлт шаардлага тавьснаас болоод гацсан.

МАХН-ын Бага чуулганаар эвсэх эсэхийг шийдэх асуудал мухардал орж гацсанд намын гишүүд шүүмжлэлтэй хандсан. Бага чуулган дээр миний бие хоёр талынажлын хэсгийнхэнтэй хамтхоёр намын даргыгуулзуулах горимын санал гаргасан. Үүнийг Бага чуулганы гишүүд алга нижигнүүлэн дэмжсэн. Тэр үедМАН-ын Бага хурал бараг өндөрлөх гэж байсан чМ.Энхболд дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатруу утасдаж, Н.Энхбаяр даргатай уулзахыг санал болгосон. Тэднамынхантайгаа зөвлөлдөөд, Бага хурлаа хоёр цагийн хугацаатай завсарлуулсан. Тухайн үедМАН-ын дарга болон Ерөнхий нарийн бичгийн дарга нарнэлээд эсэргүүцэлтэй тулгарсан юм билээ. МАН нэг хүний нам биш шүү дээ. Амаргүй нөхцөлдУдирдах зөвлөлөө хуралдуулж, Бага хурлаа завсарлуулан хаана уулзах вэ гэхэд миний бие зуучилж байсны хувьд аль нэг намын байранд бус, Төрийн ордонд УИХ-ын дэд даргын хувиар М.Энхболдын албан өрөөнд уулзах санал гаргасан. Ингээд хоёр намын дарга нар ажлын хэсгийнхэнтэйгээуулзаж, нэлээд ярилцсан ч шинэ нөхцөл тавьж, ойлголцоогүй.

-Сонгуулийн тойрог, мандат тодорхой болчихлоо. МАН-ынхан нэлээд сэтгэл дундуур байх шиг байна.

-Үүнийг МАН ч юм уу, аль нэг улс төрийн хүчинтэй холбож ярьмааргүй байгаа юм. Ерөөс эрүүл саруул ухаанаар бодох ёстой. Монгол нэгдмэл улс. Нэг л зарчмаар явах ёстой. Сонгуулийн тойрог зурахадхүн амын тоо, газар нутгийн байршлыг харж, тэгш, хуваарилалтаар хандах учиртай. Гэтэл тойргуудын зургийг харахад зарим нь хөндлөн, босоо, бүр энд тэнд үсчсэн аятай байгаа нь хэн нэгэнд зориулсан юм шиг харагдаж байна. Зарим мандатад аймгийн төв дангаараа хамрагдаж байхад нөгөөд нь багтаагүй төдийгүйгазар нутгийн 80 хувь нь хамаарахсумдуудыг оруулсан ч байх жишээтэй. Нийслэлээс 130 км-т байгаа дүүргийг төвийн дүүргийн нэг хэсэг болгон тойрог байгуулсан байх юм. Аймаг болгоныгөөрийн сонирхолдоо нийцүүлэн тойрог зурж байгаа нь ёс суртахуунгүй, төрийн эрхийг ямар ч үнээр хамаагүй авах гэсэн хэсэг хүмүүсийн үйлдэл юм. УИХ-ын гишүүн ард түмнийхээ дундаас сонгогдоод, чадахгүй бол суудлаа тавиад өгчих хэрэгтэй. Ямар ч үнээр хамаагүй гишүүн болохын төлөө улайм цайм, бусармаг үйлдэл хийж байгаа нь дараагийн төр засгийн үйл хэргийг цэгцтэй явуулахад гай болж мэднэ. Энэ бол монгол төрд зарчим, хууль алдагдаж буйн илрэл, засаглалын хямрал гүнзгийрч байгаагийн жишээ.

-Нэр дэвшигчдийг бүртгэх хугацаа дөхөж байна. МАХН-ын Хяналт, Ёсзүйн хорооноос таныгнамаасаа гараагүй, МАН-д элсэх эрхгүй гэж мэдэгдсэн. Та үүнд тайлар хийхгүй юү?

-Намын дүрмээр өргөдлөө өгснөөр гарсанд тооцдог. Би МАХН-д элсэхдээ ямар нэг үүр, зуутадбус, шууд төв байгууллагад бүртгүүлсэн учраас намын даргадаа өргөдлөө өгч, Хяналт, ёс зүйн хорооноос “Намаас хаслаа” гэсэн бичиг ирүүлсэн. Нөгөө талаас Сонгинохайрхан дүүргээс дэвшсэн гишүүний хувьд тухайн дүүргийн намын хорооны даргад өргөдлөө өгөхөд хүлээж авлаа гэсэн. Өргөдлөө өгөөд гарсны төлөө улс төр хийж байгаа юм уу, эсвэл явуулахгүй гээд байгаа юм уу гэмээр үйлдэл хийх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ