Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг суманд зохион байгуулжээ

"Э нь согтуугаар 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 4 дүгээр багийн Мөнгөн-Уул гэх газарт оршин суух хохирогч Ч-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж, түүнийг хутгалж санаатай алсан” гэмт хэрэгт холбогдуулан Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Э-д холбогдох шүүх хуралдааныг Булган аймгийн прокурорын газар, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхтэй хамтран 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн "Хишиг-Өндөр” суманд хийсэн ба энэ нь тус суманд гарч байгаа гэмт хэргийг бууруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрүүгийн хариуцлагын зорилгыг тайлбарлан сурталчилхад чиглэгдсэн ажил болжээ.

Энэ үеэр шүүгдэгч Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ