Прокурорын байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа


Монгол Улсын Үндсэн хуульд заасан прокурорын чиг үүрэг, бүрэн эрх, үйл ажиллагааны зарчим, баталгаа, прокурорын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, эрх хэмжээ, бие даасан байдлыг хангах асуудлыг зохицуулсан Прокурорын байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аас өнөөдөр баталлаа.
Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Прокурорын байгууллагын тухай /Шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Эдгээр хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураахад, Тухайлбал, Улсын Ерөнхий прокурор, түүний тусгайлан эрх олгосон прокурор эрэн сурвалжлах нууц ажиллагаа, мөрдөн шалгах нууц ажиллагаа, гүйцэтгэх ажилд ямар байдлаар хяналт тавих, Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Гүйцэтгэх ажлын тухай хуульд заасан бүрэн эрхээс гадна ямар бүрэн эрхтэй байх зэрэг асуудлыг зохицуулсан "Эрэн сурвалжлах нууц ажиллагаа, мөрдөн шалгах нууц ажиллагаа, гүйцэтгэх ажилд хяналт тавих прокурорын бүрэн эрх” гэсэн зүйлийг, мөн хуулийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоох зэрэг саналууд гишүүдийн олонхийн дэмжлэг авав.
Түүнчлэн "Прокурорын байгууллагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ баталсантай холбогдуулан прокурорын албан тушаалын цалингийн сүлжээ, нэмэгдлийн хэмжээг тогтоохтой холбогдсон хууль тогтоомжийн төслийг хуульд заасан журмын дагуу боловсруулж, 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг ”Прокурорын байгууллагын тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тогтоолоор Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/, Улсын Ерөнхий прокурор /М.Энх-Амгалан/-т даалгах” гэсэн саналын томьёолол дэмжигдлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ