Мэрия Кэри гэрлэх санал хүлээж авчээ

Дуучин Мэрия Кэри“NBS” телевизийн “BRAVO” шоунд оролцож, ярилцлага өгчээ. Тэрбээр энэ үеэр гэрлэх санал хүлээж авснаа хэлсэн байна. Мэрия Кэри "Хэдхэн долоо хоногийн өмнө би гайхалтай бэлэг хүлээн авсан. Энэ бэлэг бол гэрлэх санал. Тэр саяхан албан ёсоор надад гэрлэх санал тавьсан. Би саналыг хүлээн авсан. Дахин жаргалтай болох таалагдаж байна. Хүүхдүүддээ гэрлэх тухайгаа хэлэх хэцүү байсан. Миний аз жаргал бол тэдний аз жаргал гэдгийг ойлгуулсаны эцэст бидний яриа амжилттай өндөрлөсөн. Би хатан хаан болохыг хүсч байна. Хэн ч дуурайж чадахааргүй тансаг хурим хийхээр төлөвлөж байна" хэмээн ярьжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ