С.Ламбаа ажлаа хүлээж авлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэж, Г.Шийлэгдамбыг Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэгт ажлаас чөлөөлсөн. Уг асуудлаар санал хураалт явуулахад гишүүдийн 96.4 хувь нь дэмжсэн. Ингээд С.Ламбааг Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдаар томилох санал хураалт явуулсныг гишүүд 94.7 хувийн саналаар дэмжсэнээр тус салбар удирдах эзэнтэй болоод байна.
Ийнхүү С.Ламбаа тус салбарын сайдын сэнтийд хоёронтоо заларч, үүрэгт ажлаа хүлээн авлаа.


Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ