Улаанбаатарт 15 хэм дулаан

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас, нойтон цас орно.
2016 оны 05 дугаар сарын 21-ний 09 цагаас 21 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
Баруун болон говийн нутгаар үүлэрхэг. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас, нойтон цас, говийн нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөссекундэд 7-12 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3-8 градус, Алтайн өвөр говь болон Дарьгангын тал нутгаар 15-20 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. 14-16 градус дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 5 градус дулаан, харьцангуй чийг 32 хувь, агаарын даралт 881 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ