Унтсан нисгэгчидтэй холбоо барих гэж хэдэн цаг яджээ

Нисэхийн “Еgypt air” компанийн А-320 нисэх онгоц сүйрсний дараахан европын диспетчерүүднэг зорчигч тээврийн нисэх онгоцтой хэдэн цаг холбоо барьж чадаагүй байна. “Боинг”-ийн нисэгчдийг сэргээхийн тулд НАТО-гийн нисэх хүчний тусламж шаардагджээ.

Грекийн диспетчерийн албаны эх сурвалжийн хэлснийг иш татан РИА Новости агентлагийн мэдээлснээр, египетийн иргэнийн агаарын тээврийн А-320 нисэх онгоц сүйрснээс хойш барагцаалбал 15 цагийн дараа пүрэв гарагийн орой энэ явдал болсон байна. Францаас Кувейт рүү ниссэн 140 зорчигчтой америкийн “Боинг” нисэх онгоцны нисгэгчид Итали, Грекийн диспетчерийн албатай хэдэн цагийн турш холбоо бариагүй ажээ.

Энэ тухай Италийн Ерөнхий сайд Маттео Ренци, Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас нарт тэр даруй мэдээлсэн байна. Террорын ажиллагаа үйлдэх юмуу халдлагад өртөх аюул тохиолдсон байж магадгүй хэмээ таамагласан учир Крит арал дахь нисэхийн баазаас грекийн агаарын цэргийн хүчний Ф-16 гэдэг хоёр сөнөөгч нисэх онгоцыг уг нисэх онгоцны зүг явуулжээ.

Харин грекийн сөнөөгч нисэх онгоцуудыг “Боинг”-ид дөхөж очиход, уг нисэх онгоц зүв зүгээр байсан бөгөөд нисэх онгоц автомат горимоор нисч, харин нисэгчид нь бүхээгтээ хээв нэг унтаж байсныг цэргийн нисэгчид харсан байна. “Боинг”-ийг цэргийн нисэх онгоцууд дагаж байгааг харсан үйлчлэгч нар нисэгчдийн бүхээг рүү очиж, тэднийг сэрээснээр, тэд холбоо барьжээ.

Телевизийн “Скай” сувгийн мэдээлснээр, Грекийн батлан хамгаалахын сайд уг нисэх онгоц мэдэлд нь байдаг нисэхийн компанид ширүүхэн үгтэй захидал илгээж, цэргийн нисэх онгоцнуудын зарцуулсан түлшний үнийг нөхөн төлөхийг шаарджээ. Нисэх онгоц нь энэхүү будлианд орооцолдсон америкийн компанийн нэрийг бүх мэдээнд мэдээлэхгүй байгаа ч, энэ нь “дэлхийн томоохон компанийн” нэг гэдгийг дурдаж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ