Томчуудын хөгтэй ч, инээдэмтэй гэмээр явдал

Улс төрчид бас л хүн юм болохоор тэдэнд элдэв хөгтэй гэмээр явдал тохиолдоно, тэд өөрсдийн хувцас хунарыг маш нарийн анхаарах хэрэгтэй ч, сайд юмуу хатан хаан ч байлаа гэсэн тэдэнд санаандгүй явдал тохиолдохыг алийг тэр гэхэв. Жишээ нь:
Михаил Саакашвили, Украины Одесс мужийн захирагч
Саяхан Днепропетровск хотод болсон авилгын эсрэг уулзалт дээр Одесс мужийн захирагч тун эвгүй гадаад төрхөөрөө бүх хүнийг гайхшируулжээ. Тэр зангиагүй ирсэнд ерөөс хэргийн учир байгаа юм биш.Саакашвили өмднийхөө баруун шуумагийг яагаад ч юм оймсондоо чихчихсэн нь хүмүүсийн гайхлыг төрүүлсэн байна. Захирагч уулзалтад унадаг дугуйгаар хүрч ирсэн юм байхдаа гэсэн бодол яагаад ч юм хэнд ч төрөөгүй аж.
Дмитрий Песков, Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга
ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн даргын тун сонин хувцасласан гэрэл зураг Интернэтээр тарсан юм. Москвагийн оршин суугч Ирина Лешкова гэдэг эмэгтэй хурц улаан өнгийн биеийн тамирын өмд, “бойтогон” гутал өмссөн түүний зургийг нэг авто угаалгын газарт байхад нь авчээ.
Пэн Лиюань, БНХАУ-ын дарга Ши Зиньпиний гэргий
Хятадын тэргүүн хатагтайг өнгөрсөн оны аравдугаар сард Лондонд айлчилж байх үеэр түүний стилистүүд хэт их мэрийлт гаргасан нь харагдаж байна. Голливудын мэргэжил нэгтнүүдийнхээ туршлагыг бодолцолгүйгээр, хотын даргын хүлээн авалтад очих түүний нүүрэнд кино зураг авахад тусгайлан зориулж хийсэн HD-пүдр түрхэжээ. Гэхдээ нүүрний арьсыг маш сайн толийлгож өгдөг энэ пүдр гэрэл ойлгодог үйлчлэлтэй бөгөөд үнээс болоод зургийн аппаратын гэрэлд нүүр гурилдчихсан юм шиг харагддаг байна.
Тереза Мэй, Их Британийн дотоод хэргийн сайд
Нарийхан банзал өмсөх дуртай Дотоод хэргийн сайд, парламентын гишүүн Тереза Мэй өнгөрсөн оны сүүлчээр тун эвгүй байдалд оржээ.Бирмингемийн ордонд болсон бага хурлаас гарч явахдаа улстөрчшатаар буухдаа хэтэрхий зоримог алхаснаар тэр үү,банзалынх нь ар талын цахилгаан хормойноосоо аваад бүр дээрээ хүртэл зад тавьсан байна.
Мишель Обама, АНУ-ын ерөнхийлөгчийн гэргий
АНУ-ын ерөнхийлөгч гэргийдээ байнга анхаарал тавьдаг нэгэн юм. Тэднийг Техас муж улсын Остины нисэх буудалд буухад хүчтэй салхи хөдлөж, Мишелийн банзалыг дэрвүүлчихжээ. Барак байдал эвгүйтэхээс сэргийлэхэд нь гэргийдээ тусласан байна. Буцахдаа тэр сэрэмжлэх үүднээс мөн тэгж тусласан ч, зарим үүнийг жаахан шалигдуу явдал болчихов уу даа гэж дүгнэжээ.

Жеймс Кэмерон, Их Британийн ерөнхий сайд
Хэдэн жилийн өмнө Их Британийн ерөнхий сайд Лондон хотын даргын хийсэн хүлээн авалтын үеэр цээжээ санаандгүй гаргачихжээ. Зоогийн ширээний ард түүний цав цагаан цамцны хоёр товч тайлагдаж, үүнийг Кэмерон тэр даруй анзаараагүй байна.
Кембрижиын Кейт Миддлтон
Кейтийн хувьд ийм санаа зовмоор явдал анх удаа тохиолдсон хэрэг биш, дахиад ч тохиолдохыг хэн байг гэхэв. Салхинд дэрэвсэн түүний банзал, даашинз гэрэл зургийн дуранд зөндөө өртжээ. Жишээ нь,хунтайж Уильям, Кейт Миддлтон нарыг 2011 онд Канадын Калгари хотод зочилсон бөгөөд энэ үеэр салхи түүний “Jenny Packham” загварын даашинзыг нэг бус удаа дэрвүүлжээ.

Хоёрдугаар Елизабета, Их Британийн хатан хаан
Грекийн хаан ширээ залгамжлагч Их ван Константины төрсөн өдөрт зориулсан зоогноос гарч явахдаа 6 жилийн өмнө Их Британийн хатан хаан ийм байдалтай харагдаж байжээ.Түүний цүнхний төмөр оосор тасарч,салан палан үйлчлэгч нарийн хэн нэгний дусаасан кофены толбо даашинз дээр нь харагдсан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ